Ди Ди Эй Жи ХХК-ны захирал Д.Ганзаяа, зөвлөх инженер Ц.Зоригоо нар 2023 оны 2 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд ОХУ-ын Челябинск мужийн Верхний Уфалей хотын Оранжстеел /https://osteel.ru/produktsiya/ компанийн цутгуурийн үйлдвэртэй танилцав. Тус үйлдвэр нь уул уурхай, металлургийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн сэлбэг, металл хийц үйлдвэрлэдэг бөгөөд манай төлөөлөл үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцов.

Мөн Кыштым хотод шинээр ашиглалтанд оруулж байгаа РМК-ийн /Русская медная компания/ 35.0 мянган тн/жил хүчин чадалтай цутгуурын үйлдвэртэй танилцав. Тус үйлдвэр нь хром-молибдентэй гангаар хүдэр баяжуулах үйлдвэрийн хагас өөрөө нунтаглах тээрмийн хуягуудыг үйлдвэрлэхээр төлөвлөгдсөн. Тус үйлдвэрт ажиллах хугацаандаа үйлдвэрийн техникийн захиралтай хром-молибдент гангийн технологийн талаар санал солилцов.

Улмаар Челябинск хотын Трубадеталь үйлдвэртэй танилцав. Тус үйлдвэр нь төрөл бүрийн дамжуулах ган хоолой үйлдвэрлэдэг. Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, санал солилцов.
