2023 оны 11 дүгээр сарын 13-14-нд манай компаний 5 хүний бүрэлдэхүүнтэй баг Узбекстан улсын Ташкент хотын ачааны вагоны үйлдвэртэй танилцав. Тус үйлдвэрийн гадаад харилцааны албаны дарга Махмудов биднийг хүлээн авч 43 га бүхий үйлдвэрийн талбайгаар дагуулан явж үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулсан. Энэ үйлдвэр нь хуучин гидравлик төхөөрөмжийн үйлдвэр байж байгаад 2003 оноос вагоны үйлдвэр болж өөрчлөн зохион байгуулагдсан. Үйлдвэр жилд 1200 ш, 5 төрлийн вагон үйлдвэрлэх хүчин чадалтай, 1600 гаруй ажилчинтай.
