Зам, тээврийн хөгжлийн яам, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд хамтран ажиллах санамж бичиг үзэглэв. Уг санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд Монгол улсад машины үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластер байгуулах “Шинэ Засвар механикийн завод-II төслийн ТЭЗҮ” боловсруулж буй “Ди Ди Эй Жи” ХХК-ийн захирал Д.Ганзаяа, Төсөл хариуцсан нарийн бичгийн дарга С.Балжинням нар оролцлоо.
