“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын түшиглэн байгуулах үйлдвэрлэл, технологийн парк (ҮТП)-д “Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг манай “Ди Ди Эй Жи” ХХК боловсруулж, 2024 оны 6 дугаар сард Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам)-ны мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулан хүлээлгэн өгсөн. Улмаар Зам тээврийн яамны албаны хүмүүс 2024.08.28-ны өдөр Эрдэнэт хотод ажиллахдаа тус төслийн танилцуулга сонсож “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож уулзалт хийлээ. Уулзалтад уг төслийн удирдагчаар ажилласан “Ди Ди Эй Жи” ХХК-ийн захирал Д.Ганзаяа оролцож илтгэл тавьлаа.
ЭХ СУРВАЛЖ: https://mrt.gov.mn/i/4155