“Ди Ди Эй Жи” компани нь 2011 онд байгуулагдаж төр болон төрийн өмчит байгууллагууд, хувийн хэвшилтэй Зөвлөх үйлчилгээ, худалдааны чиглэлээр хамтран ажиллаж Монгол Улсын эдийн засгийн тулгуур болох барилга, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулан өдгөө 10 жилийн ойтойгоо золгож байна. Монгол улсынхаа Барилга, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын төлөө сэтгэл зүрх нь цохилж яваа үе үеийн ажилтан, ахмадууд, харилцагч, хамтран ажилладаг байгууллагууд болон хамт олон та бүхэндээ “Ди Ди Эй Жи” компанийн 10 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!