ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын эдийн засгийн тулгуур болох барилга, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын байгууллагуудтай хамтран ажиллаж салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулж буйдаа манай хамт олон үргэлж бахархдаг. Өнгөрсөн хугацаанд зөвлөх үйлчилгээний чиглэлд техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах зэрэг олон талт 150 гаруй ажил үйлчилгээ хийж гүйцэтгэжээ. Бидний хийж бүтээсэн ажил, ололт амжилт нь манай компанийн мэргэжлийн өндөр ур чадвартай инженер, техникийн ажилчдын хөдөлмөр, зүтгэлээр бүтсэн юм. “Ди Ди Эй Жи” ХХК-ийн нийт харилцагч, хамтран ажиллагч нартаа талархал илэрхийлэхийн ялдамд та бүхний цаашдын ажил үйлс бүтэмжтэй байж, ажлын үр дүн өгөөжтэй байхын ерөөлийг дэвшүүлье!
Ди Ди Эй Жи ХХК-ийн Ерөнхий захирал
Дүгэрчулууны Ганзаяа
МАНАЙ ХАМТ ОЛНЫ ҮНЭТ ЗҮЙЛ
Манай компани оновчтой удирдлага, үр дүнтэй, шуурхай гүйцэтгэл, хариуцлагатай байдлын цогц бодлогын хүрээнд хөдөлмөрийн хууль, түүнд нийцүүлэн гаргасан дотоод дүрэм, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Байгууллага дах хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй дүрэм журмуудад орчин үеийн компанийн сайн засаглалын дэвшилтэт зарчмуудыг тусган сайжруулахыг үргэлж эрмэлзэж ирсэн. Энэ хүрээнд бизнесийн болон ажилтны ёс зүйн хэм хэмжээг батлан мөрдүүлж, харилцан тэгш оролцоо, гүйцэтгэл, урамшууллын шударга тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна. Түүнчлэн ажилтнуудын хувьд нас, хүйс, албан тушаалын байдал зэргээс хамаарсан зохисгүй хандлага, дарамтаас ангид ажил үүрэгтээ бүрэн чиглэн ажиллах хариуцлагатай удирдлага, хамт олон бүхий байгууллагын соёлыг төлөвшүүлэхийг тэмүүлэн ажиллаж байна.

Мэргэшсэн өндөр чадавх
Мэргэжлийн өндөр ур чадвартай, өөрийгөө болон бусдыг байнга хөгжүүлдэг.

Багийн сэтгэлгээ
Харилцан итгэлцэл, хүндлэл, эерэг дулаан харьцааг буй болгон хамт олонтойгоо үр дүнтэй хамтран ажилладаг.

Манлайлал
Цаашдын ахиц, хөгжлийн боломжийг олж тодорхойлж, бусдадаа ойлгуулан дэмжлэгийг нь авч, тэднийг урам зоригжуулан, хамтдаа бодит үйл хэрэг болгодог

Өөриймсөг үзэл
Ажилдаа болон компанидаа өөриймсөг хандаж, сэтгэл гарган ажилладаг

Үнэнч шударга зарчим
Монгол Улсын хууль журмыг алхам тутамдаа дээдэлдэг, аливаад үнэнч шударга ханддаг

Тогтвортой хөгжлийн зарчим
Нийгэмд болон байгаль орчиндоо ээлтэй байхыг эрхэмлэдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг эн тэргүүнд хангаж ажилладаг.
Баримтлах зарчмууд:
- Өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх нь ажилтан бүрийн эрхэм үүргүүдийн нэг байна.
- Бид ажилтан бүрт хөгжиж, ахиж дэвших орчныг бүрдүүлж, ижил тэгш бололцоо олгоно. Ажилтны өсөж хөгжих, дэвжиж дээшлэх нь тухайн хүний ур чадвар, гүйцэтгэл, оруулж буй хувь нэмэртэй шууд холбоотой байна.
- Бид сайн ажилчин, ажилтан, менежер төдийгүй сайн манлайлагч байхыг эрмэлзэж, бусдадаа үлгэр дууриал үзүүлнэ.
- Бид шинийг сэдэж, аливааг сайжруулах боломжийг цаг ямагт эрэлхийлнэ. Бид шинэ санаа, бүтээлч хандлагыг хөхиүлэн дэмжинэ.
- Бид хамгийн шилдэг шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэнэ.
- Өндөр чадавх, олон ургальч санаа бодол бүхий гишүүдээс бүрдсэн, харилцан итгэлцэл, хүндлэлд суурилсан хамтын зүтгэл нь бидний тогтвортой амжилтын үндэс юм.
- Бид зах зээлийн шударга зарчимд тулгуурлан харилцан биенээ дэмжиж, нөхөж ажилласнаар улам их үр дүн гаргах боломж бололцоогоо нэмэгдүүлнэ.
- Бид ажилдаа эзний сэтгэлээр хандаж, компанийн нэр хүнд, өмч хөрөнгийг хайрлан хамгаална.
- Бид зөв зүйлийг зөв арга замаар хийж, Монгол Улсын хууль тогтоомж, Ёс зүйн дүрмийг өдөр тутам мөрдөж ажиллана.
- Бид ажилтан, түнш, хэрэглэгчтэйгээ харилцахдаа үнэнч шударга зарчмыг баримтална.
- Бид нийгэмдээ болон байгаль орчиндоо ээлтэй байхыг эрхэмлэнэ.
- Бид хөдөлмөрийн аюулгүй байдлыг эн тэргүүнд хангаж ажиллана.