2024 оны 01 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд манай компаний 4 хүний бүрэлдэхүүнтэй баг Казакстан улсын Алматы хотод байрлах FalconEuroBus цахилгаан автобусын үйлдвэртэй танилцав. Тус үйлдвэрийн тэргүүн Адилханов Мурат манай төлөөлөгчидийг хүлээн авч үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулав.
ХБНГУ-ийн Еврабус компанийнКазакстан улс дахь FalconEuroBus цахилгаан автобусны үйлдвэр нь Алматы Хотод 2015 онд анх байгуулагдсан.
Анхны төслийн хүчин чадал жилд 100 ширхэг цахилгаан автобус үйлдвэрлэхээр нийт 120 ажлын байртайгаар байгуулагдсан. 2024 оны байдлаар нийт 600 автобусыг үйлдвэрлэн дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлсэн бөгөөд ажиллах хүчин 270 болон өргөжин тэлжээ. 2023 оноос эхлэн үйлдвэрийн цехийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Өргөтгөлийн ажил дуусахад үйлдвэр жилдаа 1200 ширхэг цахилгаан автобус үйлдвэрлэх боломжтой болох юм.
