2023 оны 11 дүгээр сарын 15-17-нд манай компанийн зөвлөхүүд Узбекстан улсынСамарканд хотод байрлах SamAutо компанийн автобус үйлдвэрлэх үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Уг үйлдвэр нь нийт 17 га талбайтайгаас 3.7 га талбайд үйлдвэрлэл явуулдаг, 1999 оны 3-р сарын 16-нд байгуулагдаж үйл ажиллагаа нь эхэлсэн ба Япон улстай 2006 оны 10 сарын 30-ний өдрөөс хамтын ажиллагааны хүрээнд хамтарч ажиллаж эхэлсэн. Автобус, ачааны автомашинууд, галын болон эмнэлгийн, бохир сорох, хогны гэх мэт тоноглолтой автомашинууд үйлдвэрлэдэг.