ОХУ-ын “Интратул” компанийн хөгжлийн асуудал хариуцсан захирал А.Шевченкогийн урилгаар “Ди Ди Эй Жи”ХХК-ийн захирал Д.Ганзаяа 2023 оны 2 дугаар сарын 28 өдөр Санкетпетрбург хотноо “Интратул”  компанийн Ерөнхий захирал Можелис.Я.С-тэй хамтын ажиллагааны талаар уулзалт хийж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. Тус уулзалтаар Интратул компанийн техник технологийн аудит, мониторингийн үйлчилгээ, Системийн хяналт /камер/, уул уурхай, металлург, металл боловсруулалтын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Монгол улсын зах зээлд нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.