“Ди Ди Эй Жи” ХХК-ны ажилтнуудын туршлага судлах аялал-2023 арга хэмжээг 2023 оны 2 дугаар сарын 3-10-ны хооронд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгууллаа. Сөүл нь азидаа томоохон эдийн засгийн төв болон хөгжиж байгаа дэлхийн томоохон хотуудын нэг юм. Манай аялалын баг тус хотын дурсгалт газруудтай танилцахаас гадна Солонгос улсын зураг төслийн “DOHWA Engineering” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан. “DOHWA Engineering”  Co., Ltd нь хот төлөвлөлт, ТЭЗҮ, зураг төсөл, дүн шинжилгээ, туршилт, хяналт,үнэлгээ, зөвлөх, сургалтын үйлчилгээ үзүүлдэг Өмнөд Солонгосын №1 олон талт инженерингийн зөвлөх компани юм. Уулзалтад “DOHWA Engineering” –компанийг төлөөлж Хот төлөвлөлтийн хэлтсийн дэд захирал Jeong Kwang Sub, Хот төлөвлөлтийн хэлтсийн ерөнхий инженер Yoo Сhang-Min,  Хот төлөвлөлт, дизайны хэлтсийн ерөнхий архитектор-ерөнхий төлөвлөгч Lim Dong-Won, Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан ерөнхий менежер Lee  Sang Hyun нар оролцож үйл ажиллагааны чиглэл, хийсэн ажил болон тэр дундаа Монгол улсад хэрэгжүүлж байсан төслүүдийг товч танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.