“Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэр нь Төв аймгийн Сэргэлэн сумын 1-р багийн нутагт байрлах “Зүүн бүсийн үйлдвэр” нь жилд 720,000 тн шахмал түлш үйлдвэрлэх төслийг өөрийн үйлдвэрийн технологийн үндэсийг суурь болгон захиалсан бөгөөд захиалагчийн баталсан техникийн даалгаврын дагуу гүйцэтгэж тайланг боловсруулан УУХҮЯ-ны ЭБМЗ-ийн Боловсруулах үйлдвэрийн салбар зөвлөлийн хуралдаанаар 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцүүлж дэмжигдсэн.
2022 онд Монгол улсын Засгийн газраас “Тавантолгой түлш” ХХК-ийн Баруун үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан Төвийн болон Зүүн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага бий болсон, мөн өмнөх ТЭЗҮ-ээр тодорхойлсон хүчин чадалд хүрч ажиллах зэрэг нь энэхүү ТЭЗҮ-ийг боловсруулах үндэслэл болсон.
“Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх төслийг хэрэгжүүлж, төслийн хөрөнгө оруулалт, орлого, зардал, эдийн засаг үр өгөөжийг үнэлэх хугацааг 10 жилээр сонгон авч энэ хугацаанд үйлдвэрлэлийн цехүүдийн өргөтгөлийн барилга, байгууламжууд, бусад дагалдах дэд бүтцийн объектуудыг барьж байгуулах, шинээр тоног төхөөрөмжүүдийг худалдан авчирч, угсарч суурилуулах, хуучирсан зарим тоног төхөөрөмжүүдийг сольж шинэчлэхээр тус тус төлөвлөсөн байна.