“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын түшиглэн байгуулах үйлдвэрлэл, технологийн парк (ҮТП)-ийн нэгж болох “ЭРДЭНЭТ МАШИН” ЦОГЦОЛБОР ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг манай “Ди Ди Эй Жи” ХХК боловсруулж өнөөдөр Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж дэмжигдлээ.

Энэхүү техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын төслийн удирдагчаар “Ди Ди Эй Жи” ХХК-ийн захирал Д.Ганзаяа /Монгол Улсын мэргэшсэн инженер/, ахлах зөвлөхөөр Монгол Улсын зөвлөх инженер, доктор (Ph.D) М.Баттөгс, Зөвлөх эдийн засагчаар Монгол Улсын зөвлөх инженер, доктор (Ph.D) Ш.Халтар, машин үйлдвэрлэлийн зөвлөхөөр Монгол Улсын зөвлөх инженер, доктор (Ph.D) Б.Пүрэвдорж, машин үйлдвэрлэлийн зөвлөхөөр Монгол Улсын зөвлөх инженер С.Арслан, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Зоригоо нарын хүмүүс  ажиллалаа.

Уг төсөл хэрэгжсэнээр импортыг орлох вагон, автобус, бага даацтай ачааны автомашин үйлдвэрлэн гаргах боломж бүрдэж, аж үйлдвэрийн салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулан, төмөрлөг үйлдвэрлэл, металл боловсруулалт, машин үйлдвэрийн салбарыг кластераар хөгжүүлэх чухал ач холбогдолтой гэж дүгнэсэн. Хуралд манай компаниас:

Компанийн ерөнхий инженер Б.Эрхэмбаяр

Төслийн цахилгааны инженер Б.Эрдэнэцэцэг /Монгол Улсын Зөвлөх Инженер, Доктор, Ph.D/

Төслийн эдийн засагч, эрсдлийн шинжээч С.Нандинцэцэг /Монгол Улсын Зөвлөх Инженер, Доктор, Ph.D/

Төслийн дэд бүтцийн инженер Л.Мажаа /Монгол Улсын Зөвлөх Инженер/

Төслийн машин үйлдвэрлэлийн технологи инженер М.Бат-Эрдэнэ /Монгол Улсын Зөвлөх Инженер/

Төслийн эдийн засагч А.Тэмүүлэн /Монгол Улсын Мэргэшсэн Инженер/

Төслийн архитектор О.Золзаяа /Монгол Улсын Мэргэшсэн Архитектор/

Төслийн технологич инженер Г.Насанбаатар /Магистр/

Төслийн санхүүгийн шинжээч Д.Цэцэг-Өлзий /Магистр/

Төслийн инженер У.Хишгээ /Бакалавр/

Төслийн инженер Г.Нарантуяа /Бакалавр/

Төслийн зургийн инженер Б.Оюунболд /Бакалавр/

Төсөл хариуцсан нарийн бичгийн дарга С.Балжинням /Магистрант/

 нар оролцсон ба төсөлд ажилласан нийт инженерүүд болон зөвлөхүүддээ баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье.